элхийн хоёрдахь ноён оргил болох "Үхлийн уул" хэмээн нэрлэгддэг К2/8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирсэн. Тус ууланд 7-р сарын 21ны өдөр манай улсын уулчнаас гадна олон улсын 30 уулчин хамт явсан бөгөөд энэ нь тус ууланд нэг дор хамтдаа гарсан хамгийн дээд рекорд ажээ. "К2" уулын оргилд 22ны өдөр гараад буух замдаа Япон улсын уулчин Kojiro Watanabe оргилын доод хэсэгт байрлах "Bottleneck" хэмээх нарийн хоолойгоор бууж яваад хөл алдан доош унан харамсалтайгаар амиа алдсан байна. "К2" нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд "K2" уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг ба энэ хугаацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдсан аж.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо