Трэнд Буян Жагаа Ерөнхий сайдын тэвчээрийг гайхширав

Moderator
2018/07/22

Хэлсэн үгээрээ олны дунд трэнд болоод буй “Буян”-ийн гэгдэх Б.Жаргалсайхан улс төрийн нөхцөл байдалд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нэгэн.  Хариуцлагагүй албан тушаалны улмаас улс, болоод иргэд хохирч буй талаар сонсон чимээгүй суугаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэвчээрийг гайхширан ийн шүүмжилэв.

"ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОСОЖ ИРЭЭД АЛГАДЧИХ БАЙСАН ЮМ...

Нэг нөхөр босож ирээд "Хавдар судлалын үндэсний төвийн зооринд байсан гурван жил болсон гурван сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр авсан туяаны аппарат усанд автаад эвдэрчихлээ" гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх таг дуугүй сонсоод байна. Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав "Энэ аппаратыг засахад 400 сая гаруй төгрөг хэрэгтэй. Ерөнхийдөө 3-4 сарын хугацаанд засна" гэлээ. Хэрвээ би Ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босож ирээд алгадчих байсан. Тус эмнэлгийн дарга Чинбүрэн "Маш чухал, олон хүний амь насыг аврах аппарат эвдэрчихлээ" гэж ярив. Би сурвалжлагч байсан бол "Та тэр үнэтэй аппаратаа үерийн уснаас хамгаалах гэж та бүхэн яаж тэмцэв. Хэдийд үед нь мэдсэн вэ" асуух байлаа. Миний ойлгосноор үнэтэй аппаратаа түгжээд мартчихсан чинь нэлийсэн усан дунд байсан байж. Манай үйлдвэрийн дээврээс ус гоождог байсан бол ноолуурын машин дээрээ гялгар уут ч болохнээ гэрээсээ хөнжил авчирч тавиад харуул, үйлчлэгч нараа хувин алчуур бариулаад 24 цаг зогсоочихно. Юу унтах. Үхэх сэхэхээ үздэг юм байгаа биз дээ. Захирлынх нь яриагаар хэзээ хойно Онцгой байдлын ус сордог машин дуудаж. Ураны цацраг хянах үүрэгтэй Цөмийн энергийнхэн шуугьж ирээд "За ашгүй ажил гарлаа" гэсэн байртай 400 сая төгрөгөөр засна гэж мэдэгдлээ. Ямар эд анги гэмтсэн, цацраг алдсан зэргийг мэдээгүйгээ хэлээд байгаа хэрнээ шүү.
"Соц" нийгмийн үед хариуцлагагүй зуд гэдэг зүйлээс болж олон хүн ажилгүй болдог, арга хэмжээ авахуулдаг байв. Тухайлбал цасаа цэвэрлээгүй, бохир заваан байсан гэх мэт. Одоогийнхоор бол нүдэнд өртөхөөргүй жижиг сажиг зөрчлүүд байлаа. Ерөнхий сайд Хүрэлсүхийн тэвчээртэйг гайхав. Баян-Өлгийд ус зайлуулах сувгийн мөнгө өгсөөр байтал бариагүй нөхөр өөдөөс нь хараад сууж байх юм. 200 гаруй айл орон гэргүй болж хүний амь нас эрстчихээд байхад шүү. Би байсан бол "Чи хувин бариад ус зайлуул" гээд хөөгөөд гаргах байлаа.
1990 оны эхээр бол арван жилийн төсөвтэй тэнцэх 3 000,000 ам.долларын улсын хөрөнгө эвдчихээд юу ч болоогүй мэт унзад хоолойгоор мэдээлэх сайд дарга нар, ус зайлуулсанд тусалсан Онцгойгийнхонд талархал илэрхийлэх захирал Чинбүрэн нарт санаа зовж байгаа шинж харагдсангүй.У.Хүрэлсүхийг нөгөө "сэлмээ" гаргаж ирээд зам тээврийн, Шадар сайдыг, Эрүүл мэндийн сайдыг цавчаад хаячих болов уу гэж харж суутал тэгсэнгүй дээ. Аргагүй л тэвчээртэй хүн юм"