“Номин Талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн газар дээрх ганц охиндоо юунаас ч илүү хайртай нэгэн. Хайрт гэргийгээ бурхны оронд үдсэнээс хойш охиноо өсгөх хүндхэн үүргийг ганцаар үүрч яваа тэрээр тун ч сайн аав ажээ.

Охиныхоо хүмүүжил, боловсролд тун ч их анхаардаг тэрээр өөрийнх нь төрсөн өдрөөр өөрт нь бэлэг болон ирсэн охиндоо Монголд ганцхан байх Зөөлөнсий хэмээх нэрийг хайрлаад авсан.

Жаахан гэлтгүй тун ч хэрсүү Зөөлөнсий охины аавдаа зориулан бичсэн захидал олон хүний хайрыг хүргээд авчээ. Аавтайгаа ижил тун ч өвөрмөц сэтгэлгээтэй тэрээр тус захиандаа “Хайрт аавдаа. Сайн байна уу? Бондгорхон хөөрхөн аав минь.

Тандаа “Цэргийн баярын мэнд хүргэе” Таныгаа уурлуулж гомдоодог бол уучлаарай. Би таныг дуулахыг хараад үргэлж л уйлдаг. Та минь зовлон жаргалыг амсаж яваа нэгэн эр хүн юм. Би чинь таныхаа мээмийг идэж өслөө дөө. Та намайг бас гомдоодог. Гэвч тэр бүхэн худлаа гэдгийг мэднэ. Би том болоод хүнтэй сууна. Тэгээд бас хөөрхөн, бондгор ач нар гаргаж өгнө. Гэвч би таныгаа хэзээ ч орхихгүй ээ!






Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй