Модель С.Төгсийн экс нөхөр Н.Эрдэнэцогт "Man Of The World" тэмцээнээс "Усны хувцасны төрөл"-д шилдгээр шалгарч нэг алт, нэг мөнгөн медалийн эзэн болсон тэрээр өөрийн авчирсан бэлгийг дуудлага худалдаагаар оруулан хамгийн өндөр үнэ хүргэн зарж чаджээ. Тус дуудлага худалдаанаас олсон ашгаа сайн үйлсийн аянд зарцуулсан тэрээр монгол түмэндээ дуулгахдаа "1 Алтан медаль, 1 хүрэл медальтай л буцах боллоо доо. Түрүүлж чадсангүй ээ. Тавилттай жүжигт нь хөлөө чилтэл л зогслоо. Яаж зүтгүүлэхийг яаруу тодоор хэд хоног л харлаа. За яахав яахав, олон орны, газар газрын банди нарт Монгол залуу ямар байдгийг харуулж, ойлгуулж, мэдрүүлж /айлгаж/ хангалттай өөрийгөө нотолж чадсан болохоор харамсах зүйл алга аа. Бүх цаг үед дэмжиж хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ээжийгээ, хайрыгаа, найзуудаа зөндөө саналаа. Гэрийн зүг гэлдрэх цаг болжээ, очоод хийх ажил ч их байна. Ахиад баярлалаа" хэмээсэн байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо