Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ саяхан өөрийн твиттер хуудаснаа “Шавартй ч шавхайтай ч миний л эх орон. Бүгдээдээрээ хайрлая” хэмээн жиргэсэн юм. Эвдэрсэн замын зураг бүхий хоёр өгүүлбэрээс бүрдсэн уг жиргээнд “Шавартай, бүгдээрээ” гэсэн үгсийг алдаж бичсэн байв.
Тусгаар тогтсон улс орны Зам, тээврийн бодлогыг шууд байдлаар хариуцан ажиллаж буй сайд хүн борооны улирлын үеэр ингэж жиргэсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн билээ. Сошиал орчинд “Хоёр өгүүлбэр холбоод зөв бичиж чадахгүй хүн улс орны зам тээврийн бодлогыг хариуцаж ажиллаж чадах уу”, “Замаа сайжруулъя, шинээр тавья" гэж ярихын оронд салбарын сайд нь ингэж бичих гэж дээ” гэхчилэн шүүмжилсэн юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо