Оросын “Россия 1” сувгийн "Incredible People" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчдыг оролцохыг урьж, урилга ирүүлжээ. Энэхүү урилгын дагуу тус академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатар, Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар гурван долоо хоногийн дараа тус улсыг зорих юм байна.
Монгол хүний оюун ухаан дэлхийд гайхагдаж буйн тод жишээ бол ихэр охид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар юм. Тэд өнгөрсөн онд БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон, дэлхийн рекордыг шинэчилж, "Гиннесийн ном"-д бичигдсэн билээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо