Хэнтий аймгийн нэр бүхий сумд буюу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг УИХ албан ёсоор зарлаж, ирэх 10-р сард сонгууль болохоор болсон.
Уг нөхөн сонгуульд МАХН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэр дэвших нь тодорхой болоод буй. Иймээс ч АН энэ сонгуульд заавал ялах ёстой гэж үзэн, нэр дэвшигчээ сонгохоор ажиллаж байна. Хэнтий аймгийн засаг дарга асан н.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нар ялах магадлал бага байгаа тул Японы мэргэжлийн сумогийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улстай харилцах харилцаа хариуцсан бие төлөөлөгч, Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Д.Дагвадоржийг нэр дэвшүүлэх хувилбар яригдаж буй ажээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо