Хоёр иргэнийг гөрөөстэй андуурч буудсан этгээдүүдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 8-ны өдрийн 23.30 цагийн үед мотоцикльтой гол гаталж явсан иргэд рүү гал нээн шархадуулснаар нэг нь амиа алдаж, нөгөө нь хэвлийн тус газартаа хүнд шархадсан юм.
Хэргийг үйлдсэн сэжигтэн 47 настай О, 37 настай С нар нь байцаалт өгөхдөө “Гөрөөс агнахаар явж байсан. Гол гаталж гарч ирсэн мотоцикльтой иргэдийг гөрөөстэй андуурч гал нээсэн” гэж мэдүүлсэн байдаг. Тэднийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10 дугаар бүлгийн 10-ын 1-д зааснаар бусдын амь насанд халдсан хэрэгт буруутгахаас гадна хориотой ан хийх гэж оролдсон, зөвшөөрөлгүй галт зэвсэг авч явсан эсэхийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй