ПроМед шүдний эмнэлэгийн шүдний даатгалд хамрагдаарай

Moderator
2018/07/16

Хүний эрүүл аж төрөх үндэс нь амны хөндийн ариун цэврээс эхлэх нь мэдээжийн хэрэг. Энэ нь өглөө, орой бүр, мөн хоололсны дараа тухай бүрт амны хөндийг цэвэрлэх маш өндөр сахилга баттай хэвшлийг шаарддаг. Энэ өндөр дэгийг нүүр дүүрэн инээмсэглэл цацруулаад байдаг хөгжингүй орны иргэд бүгдээрээ хэрэгжүүлдэг учраас л тийм байдаг хэрэг үү гэвэл бас үгүй.

Тэдэнд ч мөн амны хөндийн асуудал тулгардаг хэдий ч мэргэжлийн байгууллагад даатгаж урьдчилан сэргийлэх тодорхой давтамжтай үзлэг, эрт үеийн эмчилгээнд хамрагдах нь энгийн соёл болчихсон учраас шүдний эмнэлэгт яаралтай тусламж авах гэж ёолсон өвчтөн ирэх нь ховор байдаг байна.

Энэ соёлыг хэвшүүлэх урт хугацааны зорилгыг ПроМед гэр бүлийн шүдний эмнэлэг алсын хараандаа тусгаж ажиллаж байгааг баяртайгаар танд дуулгая.

ПроМед -ийн хамт олны бодит үр дүнд хүрэх зорилго агуулсан ажлуудын нэг бол “Шүдний Даатгал” үйлчилгээ юм.

Энэ үйлчилгээ нь яг одоо таны амны хөндийд байгаа өвчлөлийг хямдралтай үнээр эмчилсний дараа тогтмол үзлэг, эмчилгээгээр үйлчилж шинээр бий болсон өвчлөлийг 100% хариуцан үнэгүй үйлчилэхээс гадна, гадны нөлөөтэй шүд, буйлны гэмтэлд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм байна. Дангаараа болон гэр бүлээрээ хамрагдах боломжтой бөгөөд шүдний даатгалын жилийн төлбөр ердөө 119,000₮, гэр бүлээрээ бол гишүүн тутамд 100,000₮.

Мөн үзлэг бүрт шүдний чулуу түүх, фторжуулах, цайруулж өнгөлөх гурвалсан үйлчилгээ хийгдэнэ гэж ПроМед -ийн хамт олон амалсан ёсоороо байна.

Таны гэр бүлийн аз жаргалын төлөө” гэх уриа лоозонг та өдөрт нэг биш удаа сонсдог байх, гэхдээ дээрх үйлчилгээ жинхэнэ үр дүнг авчирч чадах нь эргэлзээ төрүүлэхгүй биш байна гэж үү?

Promed гэр бүлийн шүдний эмнэлгийн хаяг:

  • Салбар 1: Тэнгис кино театрын хойно 12-р байр, утас 7610 8585
  • Салбар 2: E Mart, 3-р давхарт, утас 7733 8585

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна