Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод энэ сарын 15-нд буюу өчигдөр 15.00-15.30 цагийн хооронд усархаг бороо орж, үер буужээ. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, "Өчигдөр шөнийн 23.00 цагийн байдлаар үерийн улмаас 2, 3, 4, 12, 13 дугаар багийн 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан гэх урьдчилсан тоо гаргасан. Үүнээс хойш энэ тоо өссөөр байгаа. Дуудлагыг өчигдөр 16:05 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан 35 алба хаагч, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 2 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 65 алба хаагч, Цахилгаан шугам сүлжээний газрын 3 хүн, Нийтийн аж ахуйн үлчилгээний “СУАТ” ХХК-ийн 5 хүн, “ЖОЛ” ХХК-ийн 8 хүн, орон нутгийн 24 иргэн, нийт 146 хүн ажиллаж үерт боогдсон 163 хүнийг аюулгүй газарт гаргаж, гэр байшин нь орогнох боломжгүй болсон 95 иргэнийг түр хорогдох байранд байрлуулсан. Мөн 2.8 км урт шуудуу татаж усыг зайлуулж, хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна" гэв.
Дашрамд, м2016 оны долдугаар сарын 10-нд усархаг бороо орсны улмаас Өлгий хот бүхэлдээ усанд автсаны улмаас Ховд голын эргээр оршин суудаг 160 гаруй өрх үерт нэрвэгдэж, 640 гаруй иргэн орон гэргүй болж байсан удаатай. Энэ үеэр бага насны хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан юм. Тухайн үед 18 байшин нурж, нэг хүн нурсан байшинд дарагдан, 110 орон байр, эд
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо