Улсын драмын эрдмийн театрын залуу хос, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа хуримаа хийхээр болжээ.
УДЭТ-ын отгон хос гэгддэг тэд энэ жил гурав дахь удаагаа баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм.
Наадмын нээлтийг албан ёсоор УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан тавьж байгаа бөгөөд уг ёслолд тус театрын жүжигчид оролцсон билээ.
Жүжигчин Г.Алтангэрэл өмнө нь Есүхэй баатар, харин түүний эхнэр Г.Номуун жанжин Сүхбаатарын гэргий Янжмаагийн дүрд тоглосон бол өнгөрсөн жил Г.Алтангэрэл “Жангар” туульсын хэсэгт тогложээ.
Энэ жилийн наадмын нээлтээр гэр бүл бат бөх байх, монголчууд олон болох тухай, монгол үндэсний хуримын ёс жаягаас харуулсан зохиомжийн гол дүрд хуримаа хийж буйгаар тогложээ. Тэд өнөөдөр буюу наадмын энэ өдөр албан ёсоор хуримлаж байгаа юм байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо