Шүдлэн насны уралдаанд Х.Гарьдмагнайн бор үрээ түрүүлэв

Moderator
2018/07/10

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоо худагт сая болж өндөрлөлөө. Уралдаанд 308 шүдлэн бүртгүүлснээс 160 гаруй морьд уралдсан байна.

Энэ жилийн наадмын шүдлэн насны түрүүгээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн бор үрээ тодорч, торгон жолоогоо өргүүлэхээр болж байна. 

Харин аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын Б.Норовсамбуугийн халиун, гуравт Сүхбатаар аймгийн Түмэнцогт сумын харъяат С.Гантөмөрийн хул, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр үрээ тус тус хурдаллаа