Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насаар эхэлсэн билээ. Харин шүдлэн насны уралдаан 14:00 цагаас эхлэх байсан ч хойшлогдсоор 16:00 цагийн үед гарааны зурхай руу хөдөллөө.
Газар газрын хурдан шандаст 308 үрээ бүртгүүлснээс 160 гаруй нь гарааны зурхай руу гарч байна. Шүдлэн насны морьд 14 километрт уралдана.
Энэ жил хурдан морины уралдааны замыг камержуулж, бичлэг хийж байгаа юм. Унаач хүүхдүүдийг энэ жилээс цахимаар бүртгэж, стандартын хувцас хэрэгслийг өмсүүлж байгаагаа Монголын морин спорт, залуу уяачдын холбооныхон хэлж байв.
Түүнчлэн Хүй долоо худагт наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн 5 дугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наажээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо