“Маск” продакшны анхны “ Гавьяат” төрлөө

Moderator
2018/07/09

“Маск” продакшн байгуулагдсан цагаасаа үзэгчидээсээ өндөр үнэлгээ авч чадварлаг уран бүтээлч болохоо олон уран бүтээлээрээ харуулж байсан билээ. “Маск”-ын гол төлөөлөл Мөнхсайхан, М.Баярмагнай, П.Эрдэнэзаан хэмээх гурван мундаг жүжигчнийг удахгүй “гавьяат” гэх хүндэт цолны эзэн болно хэмээн найдаж суусан үзэгчид олон. Тэгвэл тус продакшнаас анхны “Гавьяат” жүжигчин төрлөө. Тодруулбал ард түмний хайртай жүжигчин П.Эрдэнэзаан МУГЖ болж, улсын их баяр наадмаар тэмдэгээ гардан авах юм байна. Тус продакшн энэ зуны турш “Соёлын довтолгоо” дэлгэцийн бүтээлийнхээ зураг авалтанд хөдөө орон нутагт олон хоног үргэлжилсэн зурагт авч байгаа билээ. Түүнд монгол түмний өмнөөс баяр хүргэе. Цаашид олон сайхан уран бүтээл төрүүлж үзэгч олноо баярлуулж явах болтугай.