Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтын сурвалжлагыг шууд дамжуулан хүргэж байсан Өмнөд Солонгосын “MBN” телевизийн сэтгүүлч Кваль-Йель Квоныг хөгжөөн дэмжигч хоёр бүсгүй үнссэн дүрс бичлэг олон хүний анхаарлыг татжээ.
“YouTube” хуудаст байршуулсан уг дүрс бичлэгийг үзсэн зарим хүн хөгжөөн дэмжигч охидыг магтан сайшааж байсан бол зарим нь тэднийг шүүмжлэх шалтаг хайж байсан нь илт байжээ. Сэтгүүлч залуу эмэгтэй хүн байсан бол хэрэг өөрөөр эргэж, нөхцөл байдлыг хүмүүс бэлгийн хүчирхийлэл гэж дүгнэх байсан хэмээн зарим хүн үзсэн байна.
Өмнө нь ч гэсэн үүнтэй төстэй хэрэг болж байжээ. Үйл явдлыг сурвалжилж байсан Бразилийн хөтлөгч бүсгүйг нэгэн хөгжөөн дэмжигч үнсэх гэж оролдсон байна. Уурлаж бухимдсан сэтгүүлч бүсгүй хөгжөөн дэмжигчтэй шууд эфирийн үеэр маргалджээ.
Харин энэ удаад болсон явдлыг Өмнөд Солонгосын сэтгүүлч өөрөөр хүлээн авсан байна. Хөгжөөн дэмжигч хоёр бүсгүй өөрийг нь үнсэхэд Квон зүгээр л инээмсэглээд өнгөрчээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо