Улсын их баяр наадам дөхөх үед бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй гэх асуудал ид яригдаж байна. Заримыг нь барилдуулахгүй байх шийдвэр гаргасан гэх ч зарим нь шүүхээр явж байгаад барилдах эрхээ олж авсан гэх.
Өнгөрсөн өвөл Допингийн эсрэг үндэсний төвөөс холбогдох газруудтай нь хамтарч үндэсний бөхийн 31 тамирчнаас допингийн шинжилгээ авахад Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан нарын бөхчүүдээс хориотой эмийн бодис илэрч, барилдах эрхгүй болсон ч тэд барилдах эрхээ шүүхээр нээлгэсэн байгаа юм.
Харин өнөө жил үндэсний бөхийн 12 тамирчинд сэргээшийн эсрэг шинжилгээ хийлгэхэд хоёр тамирчнаас допинг илэрсэн. Нэрийг нь хэлэх боломжгүй. Яагаад гэвэл тэд Б сорьцийн шинжилгээгээ өгөх ёстой. Тэрний дараа мэдээлэл тодорхой болно гэсэн юм. Тэгвэл хоёр бөхийн нэр тодорхой болжээ.
Тодруулбал, Улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай хоёр допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсан учир тэднийг дүрмийн дагуу допинг хэрэглэсэн гэж үзжээ. Б.Гончигтавхайгаас чөлөөт бөхийн насанд хүргэгчдийн УАШТ-ий үеэр шинжилгээ авсан бөгөөд хориотой эмийн бодис илэрчээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо