Монголын сайхан залуусын нэгд зүй ёсоор орж буй Загвар өмсөгч С.Төгсийн экс нөхөр болох Н.Эрдэнэцогт "Man Of The World 2018" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй ажээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сайхан залуусаас эрхгүй ялгарч буй тэрээр олны хараанд ихэд өртөөд байгаа гэнэ. Түүнийг Өмнөд Солонгосын дуучин Rain-тэй тун ч адилхан хэмээн тэмцээн зохион байгуулагч болон оролцогчид ярилцах болсон аж. Солонгос хэлээр чамгүй сайн ярьчихдаг тэрээр "Хаа ч очсон энэ нэг ах хүүгийн нэр заавал дагах юм" хэмээн “Rain”-ы зураг байршуулжээ. Энэ нь тэрхүү яриа үнэний ортой болохыг баталж байх шиг. Ямартай ч тэрээр тус тэмцээнд түрүүлэх магадлалтай оролцогчдын тоонд зүй ёсоор бичигдэж эхэлсэн байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо