Их аварга, Асашёорюү Д.Дагвадорж охин, хүү хоёртой гэдгийг олон хүн хүн мэдэх болов уу. Тэгвэл арлын оронд мэндэлсэн аваргын хүүхдүүд том болж, ажлын байранд хүртэл гарах болсон байна шүү. Тодруулбал Аса аваргын том охин арван жилийн сургуулиа дүүргэж, зуны амралтаараа кофе шоп-д ажиллах болжээ. Энэ талаараа их аварга өөрийн цахим хуудаснаа “Аавын мундаг охин. Аав нь бахархаж байна" хэмээн жиргэжээ. Түүний энэ жиргээ ч олон түмний анхаарлыг татаж ухаалаг охин, ухаалаг эцэг хоёрт амжилт хүссэн хүмүүс цөөнгүй байлаа. Аса аварга нэмж хэлэхдээ “Аав нь 15 настайдаа сарын 6500 төгрөгийн цалин авч байлаа" хэмээжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо