Таван настай хүүхэд тамхи татаж буй бичлэг хэд хоногийн өмнө цахим сүлжээнд цацагдаж олны дургүйцлийг хүргэсэн. Бага насны хүүхдэд тамхи татуулан, элдэв зүйл ярилцаж, бичлэг хийн түүнийгээ олон нийтэд дэлгэсэн залууг харааж зүхэх хүн олон ч байв.
Энэ хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн өчигдрөөс шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Увс аймагт амьдардаг хүүд тамхи татуулан, бичлэг хийсэн эрэгтэй орон нутагт зорчиж байгаа тул Улаанбаатарт яаралтай ирүүлэхээр болжээ. Түүнчлэн хүүгийн эцэг, эхийг цагаадгийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо