Зочид буудалд бусдад хүчирхийлүүлж, амруугаа архи цутгуулж уушги нь архиар дүүрэн амь алдсан 13 настай охины хэргийн шүүгдэгчид болох 25 настай “Ж”, 23 настай “А” нар нь архаг тэмбүүтэй болох нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогджээ. Ялтан “Ж”, “А” нар нь тэмбүү өвчтэйгээ мэдээгүйгээр хохирогчтой хүчээр бэлгийн харилцаанд орж хохирогчид архаг тэмбүү өвчнөө халдаасан болох нь тогтоосон аж. Хохирогч “М” -ийн өмгөөлөгчдийн хэлж байгаагаар шүүгдэгчид талийгаач охиныг нас барснаас 4 цагийн дараа ч цогцостой нь бэлгийн харилцаанд орж байсан тухай ярьжээ. Мөн өмнө нь хохирогч охиныг айлган дарамталж шүүгдэгч “ А” нь удаа дараа хүчиндэж байсан нь тогтоогдсон байна. Шүүгдэгч “Ж” нь Дарь эх орчмын овгор атаман нь байсан бөгөөд шүүгдэгч “А”-г дарамталж гэрийнхээ түлшний модыг хагалуулж, ундны усаа зөөлгөдөг байж. Үе тэнгийнхний дарамтад ордог байсан хэсэг залуус ийнхүү нийлж өсвөр насны охиныг онц хэрцгий аргаар хүчирхийлэн хөнөөсөн хэргийг шүүх 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хянасан юм.

БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “... шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...” гэх үндэслэлээр Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа. Үнэндээ прокурор хэргийг дутуу шалгаж, буруу зүйлчилсэн учир мөрдөн байцаалтад буцаасан аж. Мөрдөн байцаалтын үеэр шүүгдэгчид хохирогчийг архи уулган согтоож, биеэ хамгаалах чадваргүй байгааг нь далимдуулан ээлж дараалан удаан хугацаагаар хурьцал үйлдсэн аж. Гэхдээ бага насны хүүхэд хүчиндсэн гэсэн энэхүү үйлдэлийг нь шүүхээс тогтоосон байна. Гэвч 13 настай хохирогчийг архины цочимог хордлогын улмаас нас барсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байхад прокурорын зүгээс зөвхөн хүчирхийлсэн үйлдэлд нь ял оноож шүүхэд шилжүүлсэн нь мэргэжлийн хувьд маш том алдаа болжээ. Гэтэл хүчирхийлэгчид хөөрхий талийгаач охины бүхий л бие эрхтэнийг нь зодож тамлан, ам хамрыг нь таглан “архи” хэмээх хүчтэй хорыг цутган уулгасны улмаас уушгинд цус харвалт өгсөн, мөн биеийн ихэнхи хэсгүүдэд цус харвалт явагдаж нас барсан үйлдлийг нь шалгаагүй тухай хохирогчийн өмгөөлөгчид прокурорт удаа дараа хүсэлт гаргаж байсан ч прокурор хүсэлтийг үл тоон зөрүүдэлсээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байсныг шүүх анхаарч үзсэн байна. Ингээд хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр ял оноон ирүүлэхээр буцаажээ. Уг хэргийг мөрдөн байцаалтын явцад ихээхэн хугацаа алдан удсан нь хохирогч нарыг чирэгдүүлж нийгэмд бухимдал үүсгэж байгааг улсын яллагч тоолгүй хүнд суртал гаргасаар байгаа нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж хариуцлага тооцдог байгууллага байхгүй болсонтой холбоотой юм.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 10 дугаар бүлэгт “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийг заасан байдаг.
ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
2.Хүнийг:
2.1.онц харгис хэрцгийгээр;
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
2.11.бүлэглэж;
Шүүхээс хүүхдэд архи хэмээх хор өгч хордуулж байгаа энэхүү үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчлэн нэмж яллах нь зүйтэй гэсэн тогтоол гаргаж мөрдөн байцаалтад буцаасан. Талийгаачийг ч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан гэсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт байгаа юм.

зэрэг нь шүүгдэгчдийн ялыг хүндрүүлэх гол нотлох баримт биш гэж үү?
/ дээрхи үйлдлүүдийг хохирогчийн ар гэр, хэрэгт холбоотой хэвлэлээр олон нийтэд дэлгэгдсэн ярилцлагуудаас түүсэн болно/

-УИХ-ын гишүүн Д.Дамба-очирын эзэмшлийн гэгддэг “Очир” төв зочид буудлынхан шүүх хуралд ирсэнгүй
Шүүх хуралд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Очир" төвийн зочид буудлын эзэд хариуцагчаар татагдан оролцох ёстой байсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Гэмт хэрэг гарсан “Очир” төв зочид буудал нь Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д. Дамба-Очирын эзэмшилд байдаг гэгддэг учир тэрээр албан тушаалаа ашиглан хариуцлагаас мултрах гэж оролдож байна уу гэх хардлагыг хохирогчийн ар гэрийнхэнд төржээ.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй