“Монгол Улсын Филармони”-д гоцлол дуучнаар ажилладаг Насанбуян улсын байгууллагуудын цалинд ихэд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Аливаа уралдаан тэмцээнд байнга оролцож өөрийнхөө ур чадварыг сорьдог түүнийг чадварлаг дуучин гэдгийг хүн бүхэн мэдэх болсон. Харин "Voice of mongolia" шоунд оролцсоноос хойш цаашид Монголд ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцохгүй, гадны томоохон шоунд оролцож магадгүй хэмээн мэдэгдэж байсан санагдана. Урин дулааны цаг ирж Монгол түмэн зуслан, амралтын газруудаар хурим хийх нь олширч байна. Тэгвэл саяхан дуучин Насанбуян Хандгайтад нэгэн хурим дээр ая дуугаа өргөсөн байна. Түүнийг шогч нэг нь цалингаа голсон Наска маань халтуур хийж явна хэмээцгээх ажээ. Үнэндээ төсвийн байгууллагын зарим салбарын цалингийн асуудал ганц Насанбуянг бус олон хүний бухимдлыг төрүүлдэг шүү дээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо