Дуучин Э.Мишээл, жүжигчин О.Цэнгэл нар үерхээд гурван жил болж байгаа билээ. Тэд өөрсдийн үеийн залуу хосуудад зориулсан блог хөтөлж, харилцааныхаа туршлагаас хуваалцдаг. Тэд энэ удаа хосуудын итгэлцлийн талаар "Байнга хэлхэлдэхээ багасгацгаая. Хартай эхнэр, итгэдэггүй нөхөр шиг харагддаг гэнэ. Хүмүүс ч муу хэлнэ. Хааяа ганц ганцаараа гарч орж бай. Хамгийн чухал нь гэртээ хоно. Хязгаараа мэд. Ханийн чинь өвөр хамгийн дулаан, хамгийн нандин эрчүүд ээ. Нэг гарч байхад нь нэхэл дагал болж араас нь залгахаа боль бүсгүй минь. Үнэхээр нөхөртөө итгэдэг бол итгэсэн шиг итгэж тайван орхи. Эрчүүд эхнэрийг чинь өдөж хоргоовол хардаж сэрдэхээсээ илүү "Халуухан амьтан шүү миний гэргий" гэж бахарх л даа. Хүүхнүүд нөхөр рүү чинь сээтэгнэвэл хялалзаж цэхэлзэлгүй ихэмсэг инээмсэглэ. Хүлээлгэсэн итгэлийг хүн шиг даана шүү аль аль нь" хэмээжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо