Хөлбөмбөгийн ДАШТ-ий "D" хэсгийн сүүлийн тоглолт Санкт-Петербург хотноо явагдлаа. Аргентин болон Нигерийн шигшээ багийн тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй явагдсаны эцэст Аргентиний ялалтаар өндөрлөлөө.
Аргентиний дасгалжуулагч Х.Сампаоли өнөөдөр гараандаа өөрчлөлт хийсэн тун зөв шийдвэр байлаа. Тэрбээр Э.Банегаг гараанд гаргасан нь нүдээ олж, олон чухал дамжуулалтыг тэрбээр хийж байв. Тоглолтын эхний аюултай довтолгоог Банегагийн дамжуулалтаар Э.Перес хийн Нигерийн хаалга руу цохисон. Мөнөөх Банегагийн дамжуулалт 14 дэх минутад Месси рүү чиглэн, Месси энэ ДАШТ-ийхээ анхны гоолыг Нигерийн хаалганд хийлээ.
27 дахь минутад Л.Месси Г.Игуайнд гайхалтай дамжуулалт өгсөн боловч Нигерийн хаалгач аюулыг зайлуулав. Аргентиний довтолгоо үргэлжилсээр 32 дахь минутад Банегагийн дамжуулатыг Анхель ди Мария аван ганцаар гарав. Нигерийн хамгаалагчид түүнийг унагааснаар Аргентинчууд хаалттай цохилт хийх эрхтэй болов. Месси солгой хөлөөрөө хүчтэй цохилт хийсэн боловч хаалгачийн гарын үзүүрт хүрч, шон онолоо.
Тоглолтын эхний хагас ийнхүү өндөрлөж хоёрдугаар хагас эхлэв. 50 дахь минутад булангийн цохлт хийх үед Х.Машерано эсрэг багийн тоглогчийг унагаан торгуулийн цохилт хийхээр боллоо. Цохилтыг В.Мозес амжилттай болгон тооны харьцааг тэнцүүлэв. Аргентинаас хоёрдугаар хагаст Г.Игуайн аюултай цохилт хийснээс өөр онц аюултай цохилт харагдсангүй. Мөн С.Агуеро, Павон, Меса нарыг оруулсан ч амжилт олохгүй байлаа. Аргентиний Рохо бөмбөгөнд гар хүрсэн нь маргаан дэгдээж шүүгч бичлэг ухрааснаар торгуулийн цохилт заасангүй.
Меркадогийн хөндлөн дамжуулалтаар Рохо 86 дахь минутад гуядаж өшиглөн гоол оруулсанаар Аргентинчууд хожил авах нь тодорхой болсон. Үлдсэн цагт Нигеричүүд довтолсон ч амжилтанд хүрсэнгүй. Ингэснээр Аргентинчууд хэсгээсээ хоёроор шалгарч Францын багтай тоглохоор болжээ.





Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно