Бүжигчин Төөгөө өөрийн гэсэн үзэл бодол арга барилтай нэгэн. Үүгээрээ бусдад үнэлэгдэх нь ч бий, буруутгагдах нь ч бий. Монголын гудамжны бүжигчдээс хамгийн хол явж чадсан тэрээр залуусын хандлагыг өөрчлөхийн тулд чамгүй олон лекц, сургалт, видео хийж байсан удаатай.
Гудамжаар зөрж өнгөрөхдөө эвгүй харж араас нь элдвээр хэлдэг хүмүүсийг шүүмжлээд авсан тэрээр “Уучлаарай, Хүнтэй зөрөхдөө нүдрүү нь эгцэлж 1-2 секунд харна гэдэг л өөрөө асар том соёлын доголдолтойн шинж! Тэгэхэд та “тэгэж л байдаг шүү дээ” “юун сүртэй юм” гээд надаас өө хайж эхлээд намайг муулах нь ерөөсөө ч гаргалгаа биш.
Миний энэ видеог ямар зорилготой upload хийснийг ерөөсөө ч ойлгохгүй байгаа бололтой! Монголоо муухаа харагдуулахдаа ердөөсөө ч биш, дүү нарт дараагийн үеийн Монголыг авч явах хүмүүст бид бодит байдал ямар байгааг, юу болохгүй байгааг, ямар байх ёстойг хэлж харуулж ярьж өгч байж сэтгэлгээ нь өөрчлөгдөж байж өөрчлөлт ирнэ. Тэрнээс биш жагсаад, нэгнээ хараагаад, яваандаа болно биздээ гэж орхиод биш” хэмээн багагүй бухимдаад амжив.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо