Саяхан “Хувьсал” продакшнаасаа өрх тусгаарласан жүжигчин, СТА Д.Ганцэцэг цахим хуудсанд идэвхтэй нэгэн. Өөрийнхөө талаар мэдээ, мэдээллийг олонд нээлттэй байдаг тэр саяхан хүүгээ аавынх нь нутагт аваачин, хийморийг нь сэргээсэн тухайгаа мэдээлж байсан юм. Мэргэжилдээ дуртай, бас тууштай гэгддэг жүжигчин маань дүү Ганчимэгтэй хамтран нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж дуулдах юм билээ. Чухам яагаад “Хувьсал” продакшнаасаа гарч тусдаа уран бүтээл гаргах болсон нь тодорхойгүй ч түүнтэй ойр байх зарим нэг нь жүжигчин Урнаатай түнжин хагарсан гэх юм билээ. Тэрээр саяхан өөрийнхөө энэхүү зургийг инстаграмдаа байршуулан өөрйигөө “элийрээд л эмороод байна даа” хэмээн дагагч фэнүүддээ мэдээлжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо