Xөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр эхэллээ. Өнгөрсөн шөнө "В" хэсгийн гурав дахь тоглолтууд маш өрсөлдөөнтэй болж Испани болон Португалийн багууд дараачийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Ази тивийн баг Ираны шигшээ 3 оноотой байсан учраас өчигдөр Португалын эсрэг маш сайн тоглож хожил авах шахсан юм. Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тус хоёр багийн тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй болж 1:1 харьцаагаар өндөрлөлөө.
Өчигдрийн тоглолтонд Португалчууд Рикардо Куарежмаг талбайд гаргасан нь зөвдсөн. Тэрбээр эхний хагас дуусах мөчид /45 минут/ тун гоёмсог гоол оруулан тэргүүлж эхэлсэн. Иранчуудын сөрөг довтолгоо амжилттай болж, Португалийг сандаргаж байсан ч хаалганы торыг хөдөлгөж чадсангүй. Хоёрдугаар хагас эхлээд португалчууд торгуулийн цохилт хийх эрх авав. WAR шүүлтээр 11 метрийн торгуулийн цохилт хийсэн К.Роналду цохилтоо Ираны хаалгачид бариулан, хөгжөөн дэмжигчдээ гонсойлгов.
Иранчуудад зөвхөн хожил хэрэгтэй байсан учир гоол оруулах гэж олон довтолгоо ээлж дараалан хийсний хүчинд 94 дэх минутад Ансарифард тэнцээний гоолыг оруулж чадсан. Гэвч тэдэнд хангалттай цаг үлдсэнгүй. "В" хэсгийг Испани тэргүүлж, Португал удаалсан байна. 



Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно