“Промед” Гэр бүлийн шүдний эмнэлгийн захирал шүдний эмч Д. Учралт танд зөвлөж байна
Амны хөндийн арчилгаа бол маш амархан, нөгөө талаар хүний амьдралд маш өндөр ач холбогдолтой зүйл. Гэсэн ч бидний 90% нь шүд цооролтой гэсэн үр дүн судалгаагаар нотлогдсон.
Идэх, ярих, инээх, өөртөө итгэлтэй байх гээд эрүүл, сайхан шүдгүйгээр төсөөлөх аргагүй чухал зүйлс олон бий. Энэ чухал үнэт зүйлсийг хамгаалах энгийн амархан дадал зуршлын талаар та бүхэндээ сануулах боломж олдсонд баяртай байна
Энгийн амархан
Цэвэрлэгээ. Өглөө, орой гээд өдөрт 2 удаа шүдээ угаагаарай. Боломжтой бол өдрийн цайны цагаар угаавал сайн нөлөөтэй. Түүний хувьд энэ бол их цэвэрлэгээ юм
Идэх бүртээ цэвэрлэж байвал маш сайн. Тэр зажлах үүргээ биелүүлсэн учраас түүнийг шагнах хэрэгтэй шүү дээ. Шүдний утас үүнийг хялбархан болгодог. Байнга хэрэглэхэд ч тохиромжтой.
Нөхөн сэргээх. Энэ нь түүнийг яг анхных шигээ байхад тусалдаг. Жилд зургаахан удаа шүдний эмнэлэгт хандахад хангалттай. Шүдний чулуу түүх, фторжуулах, өнгөлөх гэсэн хөнгөхөн ажилбар амны хөндийг эрүүл чигээр нь ирэх 2-3 сард хангалттай хадгална. Зардал ч бага байдаг
Хэрэгсэл сонгохдоо
Оо
Шүдний оог дотор нь:
Эрүүл ахуйн
Урьдчилан сэргийлэх
Үрэвслийн эсрэг
Үнэр дарагчтай
Хүүхдийн оо гэж ангилна
Фторын агууламжтай оог сонгох нь шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн та савлагааны доор байдаг тэмдэглэгээг анзаараарай. Ногоон, хөх өнгөтэй нь байгалийн гаралтай болон эмчилгээний гэсэн заалтыг илэрхийлдэг.
Сойз
Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй
Насанд хүрэгчдийн тухайд сойзны толгой нь дээд 2 үүдэн шүднийхээ хэмжээтэй тэнцүү байх нь аман дотор чөлөөтэй хөдөлж шүдний бүх хэсэгт хүрч сайн угаахад нөлөөлдөг. Мөн зөөлөн үстэй, хэт том биш байвал угаахад эвтэйхэн байх болно. Мөн 3-4 сард нэг удаа сольж байх нь олон талын тустай
Шүдний утас
Шүд хоорондын завсар цэвэрлэх утсаар сойз хүрэхгүй түшилцэх гадаргууг цэвэрлэх зорилготой хэрэглэдэг юм. Түшилцэх гадаргуу нь сүүн ба байнгын шүдний алинд ч шүд цоорох өвчинд өртөмтгий байрлал болдог. Шүдний утас нь
Шүдний утас нь вакстай, ваксгүй, эмийн бодистой, гаатай гээд олон бий. Өөрийн хэрэгцээндээ тохируулаад сонгоорой. Бүгд л сойзны дутуу үлдээснийг дуусгаж чаддаг давуу талтай
Нялх хүүхдүүдийн тухайд
Соскийг нэг ой хагасаас цааш хөхүүлбэл нүүрний хэлбэрт өөрчлөлт оруулдаг.
Мөн угжны цоорлоос сэргийлээрэй. Угжны цоорол гэдэг нь хүүхдийн буруу хөхөх дадал юм. Өөрөөр хэлбэл бор хоолонд орсон үед удаан хугацаагаар, мөн унтахдаа эхийнхээ хөхийг хөхөх, сүү болон чихэртэй шингэнээр угжсанаас үүсё байгаа шүд цоорох өвчний хүнд хэлбэр юм.
Сүүн шүд ургаж эхэлмэгц ариун цэвэрт нь анхаар. Хамгийн энгийн арга бол хуруундаа марли ороож байгаад буцалсан усанд дүрж шүдний өнгөрийг арилгаж өгөх ба хүүхдийнхээ шүдийг 6 нас хүртэл эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй
Нэмэлт... Хөгжилтэй баримтууд:
Шүд нь хурууны хээтэй адил дахин давтагдашгүй хэлбэртэй байдаг
Шүд эхийн хэвлийд байхаас ургаж эхэлдэг
Хүн дунджаар амьдралыхаа 38 өдрийг шүдээ угааж өнгөрөөдөг
Шүд бол хүний биеийн хамгийн хатуу эрхтэн
Шүдний гоо зүй болон амны хөндийн эрүүл ахуй нь таны амьдралд төсөөлж байгаагаас тань илүү нөлөөлдөг гэдгийг дахин онцолмоор байна
Эрүүл мэнд, аз жаргалдаа цаг гаргасанд баярлалаа. Амьдрал инээмсэглэнэ...
Тэнгис салбар – 7610-8585
Е-Март салбар – 7733-8585
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно