Манайхнаас эрэлттэй эрэтттэй жүжигчдын нэг зүй ёсоор орох Р.Анхнямын өнгөрсөн амьдрал тийм ч дардан байгаагүй гэдэг. Тэр бүгдийг ардаа орхиж одоогийн энэхүү өндөрлөгт хүрч чадсан Анхням монголдоо төдийгүй хил давж нэрээ гаргасан жүжигчин. Хувийн амьдралын хувьд нэлээд хожуу хүнтэй нийлсэн бөгөөд түүний нөхөр “Уурхайчин” клубын дасгалжуулагч Баярсайхан гэдгийг зарим нэг нь хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэрээр саяхан жүжигчин бүсгүй маань сэтгүүлч, найруулагч СНЗ Г.Золжаргалынд зочилжээ. Гэтэл түүний өрөөнд жүжигчин Анхнямын зураг ханад нь өлгөөтэй байсан байна. Өөрийн зургаа хүндэлж явдаг найруулагчынхаа өрөөнөөс олж харсан тэр ихэд баярлан, өөрөөрөө багагүй бахархаад авсан гэнэ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо