САМАРА ХОТ САМАРА ЦЭНГЭЛДЭХ
ДАНИ 1:1 АВСТРАЛИ
Данийн шигшээ багийн хагас хамгаалагч Кристиан Эриксен ур чадвараа гайхуулж, тоглолт эхлээд 7 дахь минутанд тооны харьцааг 1:0 болгосон. Даничууд өмнөх тоглолтдоо хожил байгуулсан учир энэ тоглолтод мөн гурван оноо халааслах даалгавартай орсон нь мэдээж.
Талбайн шүүгч тоглолтыг түр зогсоон VAR буюу видео шүүгчийн хүсэлтээр бичлэгийг дахин ухрааж, Данийн шигшээ багийн тоглогч 5-ын шугам дотор гар хүрсэн нь тодорхой болсон тул 11 метрийн торгуулийн цохилт заасан. Австраличууд 11 метрийн торгуулийн цохилтоос багийн ахлагч Единак 39 дахь минутанд тооны харьцааг 1:1 болгож тэнцүүлж чадлаа.
Тоглолтын өмнө аналистууд Данийн шигшээ багийг хожно гэж таамаглаж байсан ч Австраличууд тийм амар бууж өгөлгүй, юутай ч тэнцээ авч салж чадлаа. Ингэснээр Дани 4 оноотой болж, Австрали ДАШТ-ний анхны нэг оноогоо авлаа. Хэсгийн гурав дахь тоглолтууд энэ хэсгээс хэн шалгарахыг шийдэхээр болж байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо