МОНГОЛД АНХ УДАА РЕКЛАМНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Moderator
2018/06/21

LookTV хэрэглэгчдэдээ зориулан кино контент болон телевизийн сувгуудаа зуны турш үнэгүй болгосон гайхалтай урамшууллыг албан ёсоор зарлаж Өргөө кино театрт видео сурталчилгаагаа нээсэн юм. Монголын OTT зах зээлд түүчээлэгч LookTV-ийн БҮХ КИНО ҮНЭГҮЙ болсон шинэхэн мэдээ үзэгчдэд жинхэнэ гэнэтийн бэлэг байв.

Улмаар хэрэглэгчид шинэчлэгдсэн аппликейшнээ татаж аваад LookTV-д байршиж буй 8’000 гаруй кино контент, 60 гаруй телевизийн сувгийг үнэгүй үзэх, хүссэн киногоо татаж аваад интернэтгүй орчинд үзэх боломжтой болж байна. Энэхүү арга хэмжээний үеэр LookTV аппликейшнийн шинэ өнгө төрх, логог танилцуулсан бөгөөд бүх операторын хэрэглэгч тус аппликейшнийг татаж аваад бүртгүүлэхэд л хангалттай гэнэ. Харин Юнителийн хэрэглэгчид 01:00-19:00 цагийн хооронд үнэгүй дата ашиглаж киногоо үзэж болох аж.

Үүдээрээ ногоон хивс дэвсэж, хүндэтгэлийн хүлээн авалтаар эхэлсэн арга хэмжээнд видеонд тоглосон олны танил эрхмүүд, урлагийн болон салбарын зочид уригдсан байв. Тэд дурсгалын зураг авахуулсны дараа танхимд уригдахад дэлхийн алдарт киноны хөгжмүүд эгшиглэсэн нь LookTV-д кино урлагийн ертөнцийн гайхамшгийг мэдрүүлэх олон контент байгаа гэдгийг бүрэн тодорхойлж байсан юм.

Тус видеоны гол дүрүүдэд “X-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Б.Номин, “Мисс Монголиа-2017” тэмцээний титэмт мисс, фитнес модель Б.Хулан нар тогложээ.

Ийнхүү LookTV-ийн шинэчлэгдсэн аппликейшнээ татаж бүртгүүлээд зуны турш дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг үнэ төлбөргүй үзэх боломж хүн бүрт нээлттэй боллоо.