Энэ сарын 18-ны өдөр БЗД-ийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаа Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хэрэг гарсан даруйд яамны зүгээс ажлын хэсэг томилж, нөхцөл байдалтай танилцсан. Хөлбөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй байсан.Үүнийг янзлах нь сургуулийн удирдлагуудын үүрэг. 79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авна. Хүүгийн ар гэрээс уучлалт гуйх ёстой. Сургуулийн захиралд ёс зүйн хариуцлага тооцох ёстой. Учир нь хүнд нөхцөлд амьдарч байсан гэж хүүхдийг ялгаварлан гадуурхсан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн” гэж хэллээ.
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно