ДАШТ-2018: Шведийн гайхалтай тоглолт болж өндөрлөв

Moderator
2018/06/19

НИЖНИЙ НОВГОРОД ХОТ НИЖНИЙ НОВГОРОД ЦЭНГЭЛДЭХ

ШВЕД 1:0 БНСУ

Швед, БНСУ-ын тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөв.

Шведийн шигшээ баг 65 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтоос гоолдож, тэргүүллийг авлаа.

Энэ гоолын нэгэн онцлог нь талбайн шүүгч VAR буюу видео шүүгчийн албаны зөвлөмжөөр тоглолтыг зогсоож, улмаар 11 метрийн торгуулийн цохилтын алдаа мөн болохыг шийдвэрлэсэн явдал байлаа.

Тоглолт ийнхүү Европ тивийн хожлоор өндөрлөв.

Бэлтгэсэн: М.Тэнүүн

Эх сурвалж: BreakingNews.mn