“Хатан эрдэнэ” эмэгтэйчүүдийн холбооноос анх 1989 онд Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг зохион байгуулж байжээ.
Анхны шалгаруулалтад мисс Н.Биндэрьяа түрүүлснээс хойш Н.Мөнхцэцэг, Ч.Мичидмаа, Ч.Чулуун-Эрдэнэ, Ц.Сарантуяа, О.Оюунтуяа, Б.Сүрэнжаргал, Б.Түмэнхүслэн, Ц.Сансармаа, Ё.Нямжав, Д.Уянгалянхуа, А.Сарнай, Г.Гантуяа нарын сайхан бүсгүйчүүд энэ уралдааны ялагч болж, Монголын мисс хэмээн өргөмжлөгдөж байв.
Тэгвэл 2007 оноос хойш түр завсарласан “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах уралдааныг сэргээн, зохион байгуулахаар болсон байна. Энэ удаагийн онцлог нь "Сайхан бүсгүй" шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтаж байгаагаар онцлог бөгөөд "Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ” холбооноос “ Эмэгтэйчүүд гар гараасаа" уриан дор
Зөв бодол
Зөв үг
Зөв үйлдэл
Зөв хандлагатай өв тэгш хойч ирээдүй, төв тэгш бүсгүйг бий болгон төлөвшүүлэх, эмэгтэй хүний нандин, ухаалаг нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэгтэйгээ хослуулан хөгжүүлж буй монголын охид бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг нээн алдаршуулах, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг болох зорилгын хүрээнд зохион тун удахгүй зохион байгуулагдах гэж байна.
ТЭРГҮҮН ШАГНАЛЫН ЭЗЭН
Харин дэд байр эзэлсэн мисс эрдэнийн шигтгээт титэм, эрдэнийн шигтгээт мөнгөн мод болон 10 сая төгрөгийн мөнгөн шагнал гардах ажээ. Уламжлал ёсоор зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган-эрдэнийн өргөмжлөлт миссүүд мөн энэ шалгаруулалтаас тодорно.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо