Монгол түмнийг хэсэгтээ л байлдан дагуулсан “Х-Түц”-ийн уран бүтээл болох Солиот эх МУСК амжилтыг авчирсаар байа. Хэд хоногийн өмнө хятадын зах зээлд гарах Монгол киногоор шалгарсан бол саяхан бас нэг баярт мэдээ дуулгажээ. Тодруулбал Шанхайн Хамтын Ажиллагааны Олон Улсын Кино наадамд оролцжээ. Тус наадмаас МУГЖ И.Одончимэг "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагнал хүртсэн бөгөөд тус наадамд 12 орны 55 бүтээл 6 номинацид тус тус өрсөлдсөн байна. Алдартай Хятад зохиолыг монгол хөрснөө буулган амилуулсан уг кино зохиолыг мэдэх хятадын ард түмэнд дотно санагдсан нь ойлгомжтой. Тэрхүү зохиолын гол дүр “Солиот эх”-ийн дүрийг тун чадварлаг бүтээсэн Одноогоор бахархахаас өөр яахав...






Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо