Европын жижигхэн улс Даничууд их даруухан амжилттай. Гэхдээ бас нэг тэсэрвэл аюултай улсуудын нэг. ДАШТ дөрвөн удаа оролцохдоо нэг удаа л хэсгээсээ шалгараагүй. Бусад гуравт нь 16-д 2, шөвгийн наймд нэг удаа үлдсэн. 1992 онд Европын аварга болж үзсэн, .Олимпоос 3 мөнгө, 1 хүрэлтэй гээд айхтар түүхтэй. Агуу хаалгач П.Шмейхэлийг мэдэхгүй спорт сонирхогч үгүй. Түүний хүү Каспер өнөөдөр шигшээ багийнхаа хаалгыг сайн манав.
Тоглолтын цорын ганц гоолыг гол од "Тоттенхэм"-ийн К.Эриксений дамжуулалтаар Юсуф Поульсен хийлээ. Тэрбээр дамжуулалтыг хүлээн авч зайгаа маш зөв хуваариарлан Перугийн хаалгыг мялаалаа. Харин 36 жилийн дараа буюу 1982 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон Перучууд олон довтолгоо хийсэн боловч бага зэрэг аз дутлаа.
Перугийн багийн Куэва торгуулийн цохилт хийсэн ч хаалганы дээгүүр буудаж багаа хөөдөв. Ингэснээр Данийн шигшээ баг эхний ялалтаа авлаа.




Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо