Секс бол хосуудын хамгийн нарийн бөгөөд нандин харилцаа юм. Секс хийж байхдаа хосууд биесдээ уусан шингэж нэгэн цул болж нэгнээ мэдэрдэг.
Францын сексологичид насны мөчлөгүүдэд хуваан хүмүүсийн секст хандах хандлагыг судалжээ.
Уг судалгаагаар ихэвчлэн 25 наснаас эхэлж эрэгтэй эмэгтэй хүмүүс сексийн жинхэнэ бал бурмыг бие сэтгэлээрээ мэдэрдэг болохыг тогтоожээ.
25-30нас
Эмэгтэйчүүд: Цэцэглэж эхлэх цаг. Энэ насан дээр ихэнх эмэгтэйчүүд “сексийн таашаал”-ыг мэдрэхээс гадна vр хvvхэд, хань ижилтэй болохын жаргалыг ойлгодог. Гуч дөхөөд ирэхээрээ тэдний сэрлийн цэг нээгдэж, таашаалын мэдрэмж нь хvчээ авна. Ялангуяа чих, хvзvv, өгзөг зэрэг эмзэг газруудад нь сэрэл бий болно.
Эрчvvд: Жинхэнэ “амраг” болж хувирна. Тэдний сониуч зан буурч, харин “секс”-ийн жинхэнэ амтыг мэдэрч, ямарч нөхцөлд секс хийхээс буцахгvй болдог ба нэг хамтрагчтай байхыг илүүд үздэг болно.
30-37нас
Эмэгтэйчүүд: Гуч гарч яваа бүсгүйг эмэгтэй хvнийхээ хувьд бvрэн төгс болсон гэж vздэг. Сексологчдын тайлбарласнаар тэд зvс царай, бие бялдар, сексийн чадавхийн хувьд гайхалтай байдаг Энэ vед хvvхнvvд өөрөөсөө дvv хvмvvсийг шохоорхож эхлэдэг. Тэд сексийн хувьд туршлагажсан төдийгvй хайр дурлалын талаарх vзэл бодол нь чөлөөтэй болж, ор хөнжлийн явдалд жинхэнэ шунан дурладаг.
Эрчүүд: Тэд амраг нь сексийн ханамж авч байгаа эсэхийг маш сайн мэдэрдэг. Эрчvvд энэ насандаа сексийн шохоорхол нь буурдаг ч эхнэртээ илүү их таашаал мэдрүүлэхийг хүсдэг байна.
37-47нас
Эмэгтэйчүүд: Энэ vе бол хvvхнvvдийн хоёр дахь цэцэглэлтийн vе. Тэд өөрийгөө хэрхэн авч явахаа сайн мэднэ. Сексийн чадвар нь ч сайн байх ба өөртөө л анхаарал тавих нь чухал.
Урлагийн одод дөч гарангуутаа улам гялалздаг гэсэн яриа бий. Энэ нь оргvй хоосон зvйл биш. Ийм насан дээрээ тэд амьдралтай тэмцэж эхэлдэг. Гоо сайхнаа хадгалж, жам ёсны бууралтыг сөрөн зогсохын төлөө тэмцэлд нь тэдэнд секс л туслана.
Эрчүүд: Энэ насанд эрчvvд ихэвчлэн залуу бvсгvйчvvд рvv тэмvvлж, гэр бvлээ орхих санаа төрөх нь бий. Ингэснээрээ тэд бэлгийн амьдралаа идэвхжvvлнэ гэж боддог, гэвч энэ нь эндүүрэл юм. Эрчvvд энэ насанд бэлгийн сулралд өртөх нь их, үүнийгээ тэсвэрлэж чаддаггvйгээс сэтгэлээр унаж, архинд хүртэл донтох нь бий .
Цэвэршилтийн насны эмэгтэйчvvдэд, илvv анхаарал, хайр халамж хэрэгтэй болдог
Харих насны vе нь цэвэрших vеэс эхэлдэг бөгөөд энэ vе эмэгтэйчvvдэд эрэгтэйчvvдээс 7-10 жилийн өмнө эхэлдэг юм байна. Эмэгтэйчvvдийн хувьд хvvхэд олох, төрvvлэх vйл ажиллагаа зогсох, эрэгтэйчvvдэд эр бэлгийн эс боловсруулах vйл ажиллагаа зогсох vеийг ийнхvv нэрлэдэг юм.
Сексийн идэвхтэй байдал нь хүний дархлалын системийг дэмжиж , эрүүл залуу эрч хүчтэй , өөртөө итгэлтэй байхад чухал нөлөөтэй төдийгүй сексийн харилцаа нь халуухан идэвхтэй хосууд амьдрал дээр ч хамгийн эв найртай сайхан амьдардаг болохыг гэр бүл судлаачид баталсан юм.
Та эдгээр мөчлөгүүдийн аль ч насанд байсан эрүүл мэнд, далд гоо сайхандаа /нандин эрхтэн/ ямагт анхаарал тавьж тордон сэргээж байгаарай.
Европчууд нандин эрхтэндээ ихээр анхаардаг ба төрийн бодлого нь гэр бүлийн бат бөх байдлыг хамгаалахын тулд эрүүл мэнд нийгмийн даатгалаараа аарцагны булчингуудын нөхөн сэргээх физик эмчилгээндээ төлбөргүй хамрагддаг азтай хүмүүс юм.
Бидэнд ч бас Европчуудын хэрэглэдэг аарцагны булчин чангалах нано технологийн физик эмчилгээний феникс аппаратаар Монголдоо эмчлүүлэх боломжыг олгож буй La Sante эмнэлгийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсэе.
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно