Оросын Дум ДАШТ-ийн үеэр гадныхантай СЕКСДЭХГҮЙ байхыг эмэгтэйчүүддээ уриалжээ

Moderator
3 цаг 9 минутын өмнө

Орос эмэгтэйчүүд энгэр султайгаараа хэзээний алдартай. Оросын төрийн Думын эмэгтэйчүүд хүүхдийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Тамара Плетнёва өнөөдөр эхлэх хөлбөмбөгийн ДАШт-ын үеэр гадаадыхантай бэлгийн харьцаанд орохгүй байхыг эмэгтэйчүүдэд уриалсаныг радиостанц "Говорит Москва" дамжуулжээ. Тэрээр “1980 онд болсон Москвагийн олимпийн дараа маш олон эмэгтэй гадаад хүмүүсээс олсон хүүхдээ тэврээд үлдсэн. Энэ алдааг одоо давтахгүй хэрэггүй. Хамгийн эмгэнэлтэй нь энэ бүхнээс хүүхдүүд л хохирч үлддэг. Гадаадынхантай зугаалж цэнгэж хүүхэдтэй болж хоцорчихоод дараа нь төрөөс тэтгэмж тэтгэлэг нэхдэг. Эсвэл хүүхдийг маань гадаад аав нь аваад явчихлаа, би араас нь очмоор байна гэж уйлж орж ирдэг. Оросын эмэгтэйчүүд орос эрчүүдтэйгээ л гэрлэх хэрэгтэй” гэжээ.