“Ажигана”-ын Э.Туул спортын залууг сонгов

Moderator
Өчигдөр 20 цаг 25 минут

Саяхан “Алдарт эх”-ийн одон хүртсэн “Ажигана” ХХК-ийн захирал Э.Туул гэх хатагтай ихэвчлэн моделиуд, жүжигчдийг реклам сурталчилгаанд тоглуулдаг туйлширсан сонголтыг мэдрэмжтэйгээрээ халж, “Оргио” монгол брэндийнхээ нүүр царайгаар хүдэр чийрэг, царайлаг тамирчин залууг сонгожээ.Спортын сайхан залуугийн жагсаалтад зайлшгүй нэрлэгдэх жүдоч Г.Хэрлэн “Оргио” монгол брэндийн нүүр царай ийн  болжээ. Жудогийн дэвжээнд нэр алдар нь түгээд байгаа залуу маань эх орондоо төдийгүй олон улсад эх орныхоо нэрийг мандуулж яваа залуухан тамирчин билээ.  Хэрлэн нь тамирчин хүнд хамгийн хэрэгтэй хүнсний жагсаалтыг тэргүүлдэг, бүхий л шаардлагатай эрдэс, шимийг бүгдийн агуулдаг гэх тахианы махны үндэсний брэндийг мэдрэмжтэйгээр дэмжиж, хамтран ажиллах болсноороо өөрийн амжилтаа улам бүр ахиулах нь дамжиггүй биз ээ. Э.Туул хатагтайн энэхүү сонголт нь сонирхолтой бөгөөд шинэлэг дүр төрх биш гэж үү.