“ПроСтар” фильм нь сүүлийн 2-3 жил хүүхдийн уран бүтээлээр дагнан ажиллаж байгаа бөгөөд “Сайн аав” МУСК, “Залуу мөрдөгчид” хүүхдийн УСК, Монголын бүрэн хэмжээний “ШИДЭТ ХУУДАС” 2D анимейшн хүүхэлдэйн киноноос гадна, хүүхэд залуучуудын мартагдах шахсан ардын үлгэрүүдийг орчин үеийн хэлбэрээр сэргээн “Чоно ба долоон ишиг” жүжгийг тайзнаа амилуулаад байна.
“ПроСтар” филмийн дор “ПроСтар” драмын дугуйлан явагддаг бөгөөд дугуйлангийн жүжигчин, дуучин авьяаслаг хүүхдүүд маань 2018.06.01-ний өдөр бяцхан үрс, дүү нартаа зориулан Сүхбаатарын талбайн тайзан дээр “Залуу мөрдөгчид” МУСК-н ОСТ болох “Аз жаргалын зүгт” дуугаа дуулж ая дууны бэлэг барихаас гадна, “Чоно ба долоон ишиг” жүжгээ тоглож үзүүлсэн билээ.
Тэгвэл уг дугуйлангийн хүүхдүүд өнгөрсөн амралтын өдөр буюу 2018.06.09-ний өдөр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгий төв тайзнаа нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Уг нээлттэй хаалганы өдрөөр “ПроСтар” драмын дугуйлангийн авъяаслаг хүүхдүүд маань өөрсдийн хагас жилийн хугацаанд сурсан мэдсэн бүхнээ тайлагнасан бөгөөд дуу, шүлэг, бүжиг, жүжиг гэх мэт урлагийн номероор хүүхэд багачуулдаа уран бүтээлийн бэлэг барилаа.
Та хүүхдээ хүнтэй зөв харьцаж, өөртөө итгэлтэй, нүүрэмгий, үгээ цэгцтэй зөв, тод хэлж сургахыг хүсэж байна уу? Тэгвэл та бүхэн 9-өөс дээш настай бол манай сургалтыг зориорой.
Өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд маань ч хүсэл мөрөөдлөө биeлүүлэх боломжтой.
“ПроСтар” драмын дугуйлан нь элсэлтээ авсаар байна.
Холбоо барих утас: 99149601, 99141577
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно