УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэрээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр хүчингийн хэрэгт холбогдоод багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд түүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай яригдаж байсан билээ. Зарим эх сурвалжаас үзэхэд МАН-ын гишүүд түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Гэвч тэр гэнэт ийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь хүмүүсийн сонирхолыг ихэд татаж байна. Учир нь тэр өөрийгөө өмгөөлж уг хэргийг захиалгатай, зохиомол хэмээн үзэж бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлгүй байгаагаа хэлж байсан билээ. Хүсэлтээ өгөхийн өмнө сэтгүүлчдэд хандан “Өөрөө шийдвэр гаргах боломжгүй өдрүүд байлаа. Яагаад гэвэл миний ард намын хамт олон, сонгогчид гээд олон хүн бий. Тиймээс бие даан шийдвэр гаргах боломж байдаггүй. Гэхдээ би өнөөдөр өөрөө шийдвэр гаргалаа. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж асуудалд холбогдлоо. Хайртай аав, ээж ханиасаа, хамт олноосоо, сонгогчидоосоо уучлал гуйж байна. Нэр холбогдож, улс төрийн золиос болсон гурван эмэгтэйн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийн төлөө Ерөнхийлөгч Х.Баттулга руу дайрсан мэдээлэл хийсэндээ харамсаж байна. Үнэн байдаг бол нотолно. Улс төрийн золиос болж байгаагаа нотолно. УИХ-ын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлж байна” гэлээ.
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно