Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуу сумочдын нэг Булган аймгийн Дашинчилэн сумын харъяат улсын заан Дэндэвийн Амгаагийн хүү Сэйро А.Өнөболд өчигдөрийн билэгт сайн өдөр гал голомтоо бадрааж хуримаа хийлээ. А.Өнөболд нь чансаа ахиж буй ирээдүйтэй залуу бөхчүүдийн тоонд зүй ёсоор ордог бөх бөгөөд 2015 оны 5 сараас Нацу башёд амжилттай барилдаж, долдугаар сараас нь эхлэн дээд зиндаанд дэвшин барилдаж эхэлсэн юм. Тэрээр макүүчи зиндаанд дэвшин барилдах монголын 23 дахь сүмоч болж байсан билээ. Түүний шинэхэн бадраасан тулгын гал нь үргэл ж дээшээ бадарч, урлаг спортын өндөр амжилт үзүүлэхийг монгол түмнийхээ өмнөөс хүсэн ерөөе.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо