Дорнод аймаг Булган сумын харъяат Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Алдарт хуурч Г.Жамъянгийн үр удмын нэг нь дуучин Б.Болд билээ. Монголын урлагийн салбарт өндөр аавынхаа авьяасыг үргэлжлүүлэн нэрээ гаргаж яваа дуучин маань саяхан өвөөгийнхөө хөргийг бүтээсэн бололтой. Монголын бахархал болсон өвөөгөөрөө үргэлж бахархаж явах тэр хөрөг зургийнх нь өмнө суун “Эх орон-Удам угсаа-Би хэн бэ гэдгээ хэзээ ч мартахгүй эрхэмлэн хичээж амьдаръя” хэмээсэн байна. Өмнө нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нэгэн дугаарт өвөөгийнхөө дүрийг бүтээж байсан удаатай. Түүнийг үзсэн хүмүүс тун адилхан байна гэлцэж байсан юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо