Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дөнгөж сая цагдан хорих ангиас суллаж “Сайд нарын” гэгдэх Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэлээ. Түүнд мэс засал хийх шаардлагатай болсон талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Өнгөрсөн нэг сарын гаруй хугацаанд Ч.Сайханбилэгийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж шалгаж байсан юм.
Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.
Ингэхдээ Ч.Сайханбилэгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчилсан бөгөөд дахин тавдугаар 10-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэг сар хорьсон юм. Түүнийг цагдан хорьсон захирамжийн хугацаа энэ сарын 10 буюу ням гарагт дуусах байсан юм.
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно