Монголчуудыг байлдан дагуулсан "Авьяаслаг Монголчууд" шоуны гуравдугаар улирлын дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Өмнөх дугаарт шүүгчдийн нэгэн содон төрх монгол түмнээ хийлч хэмээн алдаршсан Дээгий байсан билээ. Энэ удаагийн дугаарт шоу шинэ шүүгчдээр бүрэлдсэн нь онцлог болж байна. Хуучин бүрэлдэхүүнээс реппер Рокит Бей үлдсэн байх бөгөөд бусад шүүгчдийн байрыг хэдийнээ өөр шүүгчид эзлээд авсан байна. Шинэ шүүгчдийн бүрэлдэхүүнд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр танигдсан Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нар багтсан байх бөгөөд үзэгчид хийлч Дээгийгийн орыг Ундармаа, Анужин хоёрын чухам хэн нь залгамжилж буй талаар таамаг дэвшүүлж эхэлжээ. Мөн шинэ шүүгч болох Ариунбаатар олонд ихэд сонирхолтой байгаа бололтой. Ямартай ч энэ удаагийн "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэг өмнөх жилүүдийнхээсээ эрс ялгаатай болох нь шүүгчдийн сонголтоос ийн харагдаж эхэллээ.
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно