"Яг түүн шиг" шоуны гуравдугаар улирал эхлээд хэдийнээ талдаа оржээ. Тус шоуны оролцогчид дундаас олны хайр хүндэтгэлийг хамгийн ихээр хүлээгээд буй нэгэн бол дуучин, продюсер Наки буюу Нацагдорж.Тэрээр өчигдөр "Хуанжу Гэг" киноны "Dang" хэмээх дууг дуулсан нь олон ч хүний сэтгэлийг хөдөлгөн дурсамжийг сэдрээгээд авсан. Ялагчийг тодруулах торгон агшинд өрсөлдөгчдөө өөрийн оноогоо өгөн ялагч болгосон тэрээр "5-р шатаа давлаа!! Үнэхээр сайхан орой байна Дэмжиж урам өгдөг та бүхний ачаар Наки нь хичээж байгаа. Энэ үдэш ялах эрхтэй байсан Цэдо доо баяр хүргэе. Сэтгэл зүрхээрээ хамт байдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа" хэмээжээ. Тэрээр анх "UBS" телевизийн "Universe Best Songs" нэвтрүүлэгт оролцож урлагт хөл тавьж байсан бөгөөд Рагутай хамтран ажиллаж байгаад өөрийн "Ocean Grey" студиэ байгуулан өдгөө залууст зориулсан шинэлэг уран бүтээлүүдээ хүргэж байгаа ажээ. Иин урлаг сэтгэлтэй, буруу санаагүй түүнд үзэгч олон сэтгэгдэл тун өндөр байна.


Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо