Тайз, дэлгэцийн бүтээлүүдэд эцэг хүн болоод монгол эрийн сайхан чанарыг харуулсан олон ч кинонд дүр бүтээж олны хайр, хүндлэлийг хүлээсэн хүмүүсийн нэг бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд. Омголон төрх, баргил хоолойтой түүнд найруулагчид ширүүн зан авиртай хүний дүр бүтээх үүрэг ногдуулах нь олонтаа байдаг. Тэрээр саяхан өөрийнхөө “Аав болныхоо дараа” хэмээн шүлэглэсэн нь олон хүний сэтгэлд хүрч байна.
- Бүдэрч унаад уйлаад ирэхээр нь хүүхдийнхээ өвдсөн өвдгийг нь үлээж өгөөд л тайвшруулж чадах эмч юм байна гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн.
- Харанхуйгаас айгаад уйлж байхдаа намайг хараад л юунаас ч айхаа больж байгаа хүүхдээ харахдаа бүгдийг дийлэх баатар гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн.
- Ажлаасаа тараад орж ирж байгаа намайг хараад чин сэтгэлээсээ баярлан хөөрч, үсэрч харайж байгаа хүүхдээ харахдаа хэн нэгэн хүний аз жаргалынх нь шалтгаан гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн.
- Дуулах дууг минь сонсоод үнэгчлэн унтах хүүхдээ харахдаа дуучин гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн
- Ажлын минь үр дүнгээр амттан идэж, тоглоом авхуулаад баясан суугаа хүүхдээ харахдаа ажилчин зөгий байх хэрэгтэй гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн. Аавын хайр олон зүйлийг хийж сургаж, мэдрүүлж эр хүн намайг өөрчилсөөр.
Аав байх хамгийн сайхан ажил
- Аав хүнд архидан согтуурах эрх байхгүй
- Аав хүнд хүчирхийлэх эрх байхгүй
- Аав хүнд өвдөх эрх байхгүй харин аав хүнд үр хүүхдүүдээ хайрлах, халамжлах, хүмүүжүүлэх, үлгэр жишээ болох эрх бий
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо