Загварын тайз, миссийн тэмцээнээр олонд танигдсан Ю.Балжидмаа нэг хэсэг ихэнх реклам сурталчилгааны нүүр царай болж байсан. Загвар өмсч, фото моделиор ажилладаг тэрбээр “Miss Mongolia” тэмцээнд хэд хэдэн удаа оролцсоны эцэст тэргүүн миссийн титэм гардсан нэгэн. Түүгээр ч барахгүй “Монгол туургатны мисс”-т дэд байрын шагнал хүртэж бас ч гэж нэлээд хэдэн төгрөг авсан азай нэгэн. Нэрд гарсаныхаа дараа “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгыг өөрийн болгож, дуучин А.Хишигдалайг байдалд оруулж явсан цаг саяхан. Гэвч удалгүй дуучин залуугаас салсан. Тэгвэл саяхан түүнд хэн, нэгэн санаа тавьж эхэлсэн бололтой. Учир нь нэгэн эрхэм “чи байнга инээж зургаа авхуулж, байнга л инээдэг байсан. Харин сүүлийн үед ховор инээдэг болжээ” гэсэн байна. Үүний хариуд Ю.Балжидмаа хэлэхдээ “инээж явах сайхан ч чин сэтгэлээсээ ялангуяа инээд цаанаасаа цацрах үед би харамгүй инээж явдаг шүү. Ямартай ч санаа зовсонд баярлалаа. Одоогийн байдлаар гундах, гутрах, нүүр, нүднээс минь инээд алга болох үе ирээгүй байгаа. Амьдрал надад дэндүү сайхан байгаа, бас дэндүү зохиж байгаа” хэмээжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо