Монголын кино урлагт өөрийн орон зайг үүсгэн тулаантай хэсгүүдэд үүргээ чадварлагаар гүйцэтгэж яваа эрхэм бол орлон тоглогч Ш.Энхжаргал юм. Энхжаргал нь өөрийн европжуу дүр төрхөөрөө олонд илүүтэй танигдсан нэгэн. Түүнийг эрлийз гэх хүмүүс олон байдаг. Харин Ш.Энхжаргал өөрийгөө ямар ч хольцгүй цэвэр монгол хүн хэмээн ярьсаар ирсэн. Тэрээр нэлээдгүй уран бүтээлд тоглосон бөгөөд хамгийн сүүлд “Үргээлэг 2”кинонд эсрэг талын дүрийг бүтээснийг санаж буй биз. Тулааны урлагт шаггүй суралцсан мань хүн “Үргээлэг” УСК-ны тулаантай хэсгүүдийг найруулан тавьсан бөгөөд одоо орлон тоглохгүй хэмээн ам алдаж байсан удаатай. Ийн өөрийн онцлог дүр төрх, чадвараараа дэлгэцийн бүтээлийн нэгэн өвөрмөц төрх байж чаддаг тэр эхнэрийн хамт манай дуранд буусан юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо