нгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилгоог хэлэлцлээ. Нөхөн томилгоог хугацаа алдаж сунжруулсан өмнөх алдааг давтахгүй хийж буй нь сайшаалтай ч бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр зарим нэр дэвшигч олонд төдийлэн таалагдсангүй бололтой. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг томилуулах саналаа УИХ-д ирүүлсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын оронд нэр дэвшүүлсэн Ш.Солонгыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн бөгөөд бусад нэр дэвшигчдээсээ боломжийн гэсэн үнэлгээг УИХ-ын гишүүдээс авч байв. Түүнийг дэмжсэнээр ҮХЦ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломж бүрдлээ.

Үнэндээ гурван нэр дэвшигч нь УИХ-ын гишүүдэд гологдов. Зарим нь “Намтрыг нь харлаа, сэтгэлд хүрэхгүй л байна. Архи л битгий уугаарай даа” хэмээн захих билээ дээ. Аргаа барсан хүний үг гэмээр. “Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно” гэсэн заалтыг л шалгуур болголоо гэх хуульч ч байна. 34 жилийн ажлын туршлагатайгаас 21 жилийг нь бизнес хийсэн гээд сууж байх. Сураг ажиг сонсох нь ээ Иргэний Зориг намын гишүүн байгаад хожуу АН-д элссэн юм билээ. Нэр дэвшигч Д.Нанзаддорж “ Говь-*Алтай аймгийн Ардчилсан намын даргаар хоёр жил ажилласан улс төрийн ажлын туршлагатай” гээд сууж байх. Иймэрхүү хүмүүсийг нь Үндсэн хуулийн мануулахаар Цэцийн гишүүнээр томилолт өвөртлүүлэн илгээлээ. Тэд зургаан жилийн хугацаанд Үндсэн хуулийг манана. Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн Цэц улстөржсөн шийдвэр гаргасан гэдэг шүүмжлэлд өртсөөр байна. Шинээр очсон гишүүд улстөржихгүй байж чадах уу. Нэрийг нь санал болгосон эзэндээ үйлчлэх эсэхийг нь цаг хугацаа л харуулах байх. Ямартаа ч УИХ-ын гишүүд тэднийг асууж, шалгааж нэг их зовоосонгүй төрийн өндөр албан тушаалд томилов.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно