Шаркууд Voice of Mongolia шоуг үзжээ


Өчигдөр The Voice of Mongolia" шоу амжилттай зохион байгуулагдаж шоуны ялагч тодорч "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, Nissan Qashqai автомашины эзнээр тодорсон шоуны сүүлчийн  дугаар үзэгч ихтэй байлаа. Энэ өдрийн үзэгчдээс онцгойлох нь “Шарк Танк” нэвтрүүлгийн шаркууд байсан юм. Тэд хамтдаа сэлфидэж, шүүгчдийн суудалд тухалж үзэн цагийг ихэд зугаатай өнгөрүүлцгээсэн ажээ